Улсын Ерөнхий Прокурорын Газараас өнөөдөр 2022 онд хийсэн онцлох ажлууд болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
-Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих нэгдүгээр хэлтсийн дарга Б.Мөнх-Од:
-Тэрбээр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Ганхуягийг яллагдагчаар татсан.
"Тавантолгой" ХК-ийн захирлаар ажиллаж байсан Р.Сэддорж, Д.Ариунболд нарыг яллагдагчаар татсан.
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол УПЕГ-аас гарсан байгаа. Бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал шүүхийн шатанд байна" гэв. Мөн шүүхэд шилжүүлсэн зарим хэргийн талаар мэдээлэл өглөө.
Үүнд Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын дарга О нь албан тушаалаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал олгосон.
АТҮТ-ийн Тээврийн хэрэгслийн бүртгэл, техник, хяналт мэдээллийн технологи хариуцсан дэд захирал Б албан тушаалаа урвуулан ашиглаж ААН компанид давуу байдал үзүүлсэн.
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч захирал Г албан тушаалын байдалтайгаа холбогдуулан ОХУ-ын иргэнээс хахууль авсан. Мөн гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгийг нуун далдлах зорилгоор авч мөнгө мөнгө угаасан гэх хэрэг.
Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хянан шалгалт зохицуулалтын газрын Барилга байгууламжийн хэлтсийн дарга Ж албан тушаалын байдалтай холбогдуулан бусдаас хахууль авсан.
АТҮТ-ийн Хөдөлгөөний хэлтсийн албан тушаалтан М эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж ААН компаниудад давуу байдал олгосон.
“ЗЧМ” компанийн захирал Б бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлж оруулж 19 сая ам.долларыг залилсан гэх хэргүүдийг Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
-УЕПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ч.Батбаяр
-Тэрбээр 2022 онд 2390 зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан. Зөрчил үйлдэгдсэн газрыг судалж үзвэл 58 хувь нь нийслэлд байна. Хялбаршуулсан журмаар 141700 гомдол мэдээллийг хялбаршуулсан шугамаар шийдвэрлэсэн.
Эрх бүхий байгууллагад нийт 470 удаа шалгалт хийсэн.
Хүний толгой дээр кофе асгасан Б.Ариунзаяатай холбогдох хэргийн талаар тодруулахад “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байна хэмээн үзсэн.
Хэрэг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд очсон” гэлээ.
-УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Долгион:
-2022 онд Прокурорын байгууллагаас хүний эрхийг хамгаалахад чиглэн зорьж ажилласан. Үүнд, Шүүхийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаанд хоёр удаагийн мониторинг судалгаа хийж, харьяа байгууллагыг мэдээллээр хангасан.
Өнгөрсөн онд УЕПГ-аас бэлгийн халдашгүй байдлын улмаас хохирсон хүний 56 хувь нь 16 насанд хүрээгүй байна.
Энэ судалгааны дүн анхаарал татсан. Гэмт хэрэг үйлдэгсдийн 85 хувь нь төрөл садных байсан. Энэ төрлийн гэмт хэргээс зайлшгүй урьдчилан сэргийлж ажиллах ёстой.
УЕПГ-аас кибер гэмт хэргийн гаралтыг гурван жилийн хугацаанд судалсан. Цахим хэрэгсэл ашиглаж үйлдсэн 5371 хэрэгт хэрэг бүртгэлт нээсэн. Тиймээс иргэдийг цахим мэдээлэлд шүүлтүүртэй хандахыг уриалж байна.