“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд НЗДТГ-аас Монголын Хуульчдын холбоотой хамтран хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэ удаагийн өдөрлөг нэгдүгээр сарын 18-ны өдөр 09:00-17:00 цагийн хооронд болно. Улмаар иргэн та 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой. Тус өдөрлөгийг өдгөө зургаа дахь жилдээ, сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт тогтмол зохион байгуулж буй.