Украинд тусламж үзүүлэх тал дэр шийдэмгий бус байр суурьиай байсныхаа төлөө олон сарын турш шүүмжлэлд өртөөд . байсан Германы Батлан хамгаалахын сайд Кристина Ламбрехт огцорлоо.
Тэрбээр энэ шийдвэрээ Украинд байлдааны танкуудыг олгохыг Берлинд үзүүлж буй хүчтэй дарамт шахалтын үед гаргажээ. Үүнээс гадна хэдхэн хоногийн дараа Украйныг хамгаалж, Киевт зэвсэг нийлүүлэх ажлыг зохицуулах бүлгийн уулзалт болох гэж байжээ.
Германы үндэсний мэдээллийн агентлагын олж авсан мэдээллээс үзвэл огцрох тухай өргөдөлдөө 57 настай Ламбрехт "Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон сарын турш миний зүгт анхаарал хандуулж байгаа нь надад Германы иргэдийн эрх ашгийн үүднээс цэрэг, арми, аюулгүй байдлын бодлогын талаар хэлэлцэж, баримтыг танилцуулахад саад болж байна" гэж онцолжээ.
ОХУ-ын Украин дахь цэргийн тусгай ажиллагаа эхлэхээс өмнө Германы хэвлэлүүд Ламбрехтийг Киевт Оросын болзошгүй дайралтыг няцаах хүнд зэвсэг шаардлагатай байхад 5000 дуулган маалгай илгээх гэлээ гэж шүүмжилж байжээ.
Мөн өнгөрсөн оны тавдугаар сард түүнийг амралтаараа хүүтэйгээ цуг засгийн газрын нисдэг тэргээр зугаалсныг ч хэвлэлүүд дуугүй өнгөрөөгүй байна.
Энэ сарын эхээр Ламбрехт Twitter худсандаа өнгөрсөн он "Европын төвд дайн болж" өнгөрлөө гэж бичжээ.
Түүнчлэн Берлинд болсон шинэ жилийн ёслолын буудлагын үеэр хийсэн дүрс бичлэгтээ Батлан хамгаалхын сайд Украины дайн "олон онцгой сэтгэгдэл" авчирсан бөгөөд өөрт нь "гайхамшигтай, сонирхолтой хүмүүстэй" уулзах боломжийг олголоо гэж хэлсэн үг шүүмжилэл дагуулсан байна.
Харин шинжээчдийн үзэж буйгаар үүний цаана Кристина Ламбрехтыг огцруулах өөр шалтгаан байгаа аж.
Тэрээр Киевийг үгээр дэижиж байсан ч бодит байдал дээр арай өөр байр суурийг баримталсан. Тухайлбал, Бундесверийн нөөцөөс Украинд зэвсэг нийлүүлэх чадвар шавхагдсан гэдгийг ил хэлсэн хүний нэг.
Мөн Герман улс үндэсний аюулгүй байдлыг хангахад шаардлагатай хүнд техник хэрэгслийн огцом хомсдолд орж байгаа тул “Leopard” танк,” явган цэргийн байлдааны “Мader” машиныг Киевт нийлүүлэх зөвшөөрөл өгөхөөс татгалзаж байжээ.
Түүний энэ хашир бодлого Вашингтоны зохицуулагчид битгий хэл Германы улс төрчдийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байр суурь байв..
Ламбрехтийн оронд Батлан хамгаалахын сайдаар хэн ажиллах нь одоогоор тодорхойгүй байна.