2022 оны намрын ургац хураалт болон өвөлжилтөд шаардлагатай дизелийн түлшний нөөцийг нэмэгдүүлэх, үнийг нь тогтвортой байлгах зорилгоор онцгой албан татварыг нь тэглэх шийдвэрийг өнгөрсөн долдугаар сард Засгийн газраас гаргасан. Тодруулбал, тус бүтээгдэхүүний гаалийн албан татвар болох таван хувийг тэглэн, энэ сарын 1 хүртэл мөрдөхөөр болсон. Тэгвэл уг шийдвэрийн хэрэгжилтийн хугацааг ирэх долдугаар сарын 1 хүртэл сунгасныг Гаалийн ерөнхий газраас өнгөрсөн баасан гарагт мэдээллээ. Түүнчлэн “Роснефть” компаниас манай улсад нийлүүлж буй дизелийн түлшээ бусад оронд борлуулжбайгаагааставан хувийн хямдралтай үнээр өгсөн хэвээр, мөн татвар тэглэсэн хугацааг сунгасантул үнэ нь өсөхгүй байх нөхцөл бүрдэх гэнэ.