Шүүхийн ерөнхий зөвлөл энэ сарын 10-ны өдөр ээлжит бусаар хуралдаж, шүүгчийн хараат бус байдалд халдсан шинжтэй үйл ажиллагааны талаар хэлэлцсэн аж.
Хуралдаанаар иргэд, олон нийтийг төөрөгдүүлэх, нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулах үйл ажиллагаа болж байгаа явдалд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт заасны дагуу дараах мэдэгдлийг гаргасан байна.
Шүүх аливаа хэрэг, маргааныг хөндлөнгийн нөлөөлөлд автахгүй, олон нийтийн сэтгэлзүйн хандлагад хөтлөгдөхгүй хараат бусаар бие даан, төвийг сахиж шийдвэрлэх зарчмыг чанд мөрдлөг болгодог гэж мэдэгдэл хийжээ.