Шүүхийн сахилгын хорооны дарга Х.Хашбаатар Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Зафер Атештай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтаар, Шүүхийн сахилгын хороо нь шинэ тутам байгуулагдсан бие даасан байгууллагын хувьд гадаад улс орнуудын ижил төстэй байгууллагуудын сайн туршлагаас судалж гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлагатай байгааг Сахилгын хорооны дарга Х.Хашбаатар онцлов.
Элчин сайд Зафер Атеш “Монгол, Турк хоёр улс нь ахан дүүсийн найрсаг хамтын ажиллагаатай. Шүүхийн сахилгын хорооны саналыг дэмжин хүлээн авч ижил төстэй байгууллагатай холбоо тогтоох, хамтын ажиллагааны санал хүсэлтийг уламжлахдаа таатай байгаагаа илэрхийлжээ.