Монгол Улсын анхны Ерөнхий сайд сайн ноён хан Т.Намнансүрэнгийн амьдарч байсан дүүргийн 6-р хороонд байрлалтай "Гоожингийн өндөр"-ийг хамгаалалтад авч музейн зориулалтаар сэргээн засварлах болсон. Тэгвэл өнөөдөр Т.Намнансүрэнгийн байгуулж байсан анхны телефон станцыг төрийн өмчид эргүүлэн авлаа.
Уг түүхэн барилгыг 1913 онд барьж, 1914-1998 он хүртэл одоогийн дүүргийн 6-р хороо Бөхийн өргөөний баруун хойно телефон станц, холбооны музей байрлаж байсан. Харамсалтай нь уг түүхэн газрыг 2004 онд хууль бусаар "Ванхүү" ХХК-д өмчлөх эрх шилжсэн байсныг цуцалж шүүхийн шийдвэрээр албадан чөлөөлж төрийн өмчид аваад байна. Цаашид анхны холбооны байрыг холбогдох яам өөрсдийн мэдэлд авч гадаад төрх байдлыг сэргээн засварлана. Улмаар иргэдэд нээлттэй, түүх дурсгалын өвийг шингээсэн байдлаар үйл ажиллагааг явуулах аж.