XVI Бенедикт Ромын тэргүүн хамбын суудалд залрахдаа 1730 онд сонгогдсон XII Климентээс хойших хамгийн ахмад настан байв. XVI Бенедиктээс инагш бараг мянган жилийн дотор герман гаралтнуудын дотроос тодорсон Ромын анхны хамба байлаа. 2013 оны хоёрдугаар сард биеийн эрүүл мэндийн улмаас суудлаасаа татгалзсан нь католик сүм хийдийн түүхэнд гурав дахь, сүүлийн 600 жил дэх анхны тохиолдол болсон юм. 2020 оны есдүгээр сард нас сүүдэр нь 93 хүрснээр XVI Бенедикт хамгийн урт насалсан тэргүүн хамба гэгдэж байв. Түүний дараа орсон хамба XIII Лев 1903 онд нас барахдаа 93 жил, дөрвөн сар, 18 хоног амьдарсан байсан аж.
Йозеф Алоиз Ратцингер 1924 оны дөрөвдүгээр сарын 16-нд Баварт цагдаагийн комиссарын гэрт гурав дахьхүүхэд нь болж төрсөн байна. 1941 онд тэрбээр Гитлерийн залуучуудын байгууллагын (гитлерюгенд) гишүүн болж, Дэлхийн II дайны жилүүдэд зенитийн батальоны цэрэг байжээ. 1944 онд Мюнхенд агаараас эсэргүүцэн хам гаалах ангид туслах үүрэг гүйцэтгэх болов. 1945 онд цэргээс оргоод удалгүй баривчлагдаж цэргийн олзлогдогсдын лагерьт хэдэн сар болжээ
1946-1951 онд дээд сургуульд сурч философи, шашны ухаан судлав. 1953 онд эрдмийн зэрэг хамгаалж, шашны ном сургаалаар Германы шилдгүүдийн нэг гэгдэх болсон байна. 1957 онд дахин эрдмийн зэрэг хамгаалж, их сургуульд багшлах эрхтэй боллоо. 1959-1963 онд Боннын, 1963-1966 онд Мюнстерийн их сургуульд багшлав.
Алоиз Ратцингер 2005 онд Ромын тэргүүн хамбын сэнтийд залагдсан. Ингэснээртэрбээр1523 оноос хойш итали хүн заларч байсан суудлыг эзэлсэн анхны итали бус үндэстний төлөөлөл болжээ. XVI Бенедикт итали, латин, англи, испани хэл чөлөөтэй эзэмшсэн, эртний грек, иврит хэлээр лекц уншчихдаг нэгэн байсан аж. Сахил санваартнууд нь бага насны хүүхдүүдтэй хүчээр энгэр зөрүүлсэн, энэ хэргийг нуусны улмаас XVI Бенедикт католик шашны тэргүүний хувьд 2010 оны гуравдугаар сард 20-нд анх удаагаа Ирландын католик шашинтнуудад илгээлт явуулав. Лам хэргэмтэй хормойн донтнууд ямар ч гэмгүй залуус, тэдний эцэг, эхээс үзүүлсэн итгэлийг эвдсэн тул бүхнийг эрхшээгч бурхны өмнө, хуулийн өмнө нүглээ наманчлах ёстой. Тэднийг тэрхүүхдүүдэд, сүм, хийдүүд, лам, хувраг, шашны амьдралд асар их хохирол учруулсан гэж буруутгаж буй бүхний өмнө хариуцлага хүлээх учиртай гэж уг илгээлтэд өгүүлсэн байв. Түүгээр ч барахгүй Ирландын хамба Жон Мэйнийг огцруулсан нь 2010 оны гуравдугаар сарын 24-нд тодорхой боллоо. Бенедикт Германдаа хамба лам байхдаа, сүүлд нь 1996 онд Баварт хийгээд АНУ-д хүчирхийлэлтэйхолбоотой хэргийг нууж өнгөрүүлсэн гэх мэдээлэл 2010 оны гурав, дөрөвдүгээр сард дэлхий дахины хэвлэлд гарч байв. Сүмийн хүүхдүүдийг хүчирхийлсэн гэлэн Лоуренс Мёрфыг шүүх ажиллагааг удирдаж байсан лам Томас Брандейж үүний хариуд XVI Бенедиктийг хамгаалж өгүүллэг бичив. Тэгвэл Бенедиктийг Нэгдсэн вант улсад ирэхэд нь баривчлахыг уриалж хэсэг хүн кампанит ажил өрнүүлжээ. Ромын хамба төрийн хүний хэмжээнд 2010 оны есдүгээр сард Британид анхны айлчлалаа хийх товтой байсан ч түүнийг цуцлахыг тэндхийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд уриалсан байна. Багшийнх нь гэрт хоёр эрэгтэй хүүхдийг хүчирхийлснийучир иргэний шүүхээр урьд нь шийтгэл хүлээж байсан Калифорнийн лам Стефен Миллер Киеслед “эцэг ёсны халамж” үзүүлэхийг хүсэжхамба лам Ратцингерийн 2010 оны дөрөвдүгээр сарын 9-нд олны сонорт хүргэсэн захидал дэлхийн хэвлэлд шуугиан дэгдээлээ. Ватиканы албаны хүмүүс болохоор Ратцингерийн маргаан дэгдээсэн захидал нь уг ламыг сахил санваараас нь чөлөөлөх болсонд тухайн үеийн жишгээр өгсөн хариу төдий гэж үзэж буйгаа илэрхийлж мэдэгдэл гаргав. Сүм, хийд нийгмийн итгэлийг алдлаа, шашны эрхийг иргэний хуулиас илүүд үзэж болохгүй хэмээн Гэгээн суудлын хэвлэлийн төвийн захирал Федерико Ломбарди бас мэдэгдлээ. 2010 оны дөрөвдүгээр сарын 18-нд XVI Бенедикт Мальтад айлчлах үеэрээ лам нарын үйлдсэн бэлгийн хүчирхийллийн золиос болсон хүмүүстэй уулзаж, ичгэвтэр, гунигтай байгаагаа илэрхийлж, “гэмт хэрэгтнүүдэд шүүхээр хариуцлага хүлээлгэж, залуусыг хамгаалахад сүм, хийдүүд цаашдаа өөрийн чадах бүхнийг хийх болно” гэж хэлжээ. Өөрийнхнь хүрээлэлд байсан залууг хүчирхийлснээ хүлээсэн Бельгийн Брюгге хотын хамба Рогер Ванхельювегийн огцрох хүсэлтийг XVI Бенедикт 2010 оны дөрөвдүгээр сарын 23-нд ёсоор болгосон байна. 2010 оны тавдугаар сарын 11-нд Португалд айлчлахдаа хормой хотны нүгэл сүм, хийдийн дотоодод их байна гэж хэлсэн аж. 2014 оны нэгдүгээр сард мэдээлснээс үзвэл 2011-2012 онд ийм хэрэгт сэжиглэгдсэн 348 ламыг бурхан номын ажил эрхлэхийг нь XVI Бенедикт хориглосон. Түүнийг бас Х Гэгээн Пийгийн нийгэмлэгийн хэт консерватив үзэлт, Холокостыг үгүйсгэдэг, бэлгэвч хэрэглэх нь аюулыг нэмэгдүүлж байна гэсэн байр суурьтай хэсэг хамба ламыг сүмээс зайлуулсан шийдвэрийг цуцалсан хэмээн шүүмжилж байв.
Ромын өндөр дээдхэргэмтнүүдийн хэлсэн ярьсан дээр тулгуурлан сэтгүүлч Михиал Фатеев бичихдээ II Иоан Павел зочломтгой, хамт зоог барихаар хүмүүсийг урьдаг байсан бол XVI Бенедиктийн үед энэ байдал үгүй болж, тэрбээр хэнтэй ч уулздаггүй, хаашаа ч явдаггүй, зожиг амьдралтай, мөргөл залбирал, унших, бичихийг илүүд үздэг хүн байсан гэжээ. 2012 оны гуравдугаар сард Лейпцигт XVI Бенедиктийн тухай явган шог болон хөгжилтэй ярианы эмхэтгэл хэвлэгдсэн аж.
2008 онд нэгэн мөргөлийн дараа харваас сэтгэцийн өвчтэй итали эмэгтэй Сюзанна Майоло гэгч хамбад ойртож, түүнийг хазахыг оролдсоныг хамгаалалтын албаныхан амжиж зогсоожээ. Сюзанна Майоло дараа жил нь мөн шинэ оны мөргөлийн үеэр хамбад ойртож тэврэхийг оролдоход нь аюулаас хамгаалахын ажилтнууд түүнд саад хийхийг хичээсэн ч тэр бүсгүй хамбаас зууралдсаар хамт шалан дээр ойчжээ. Бенедикт гэмтэж бэртсэнгүй, 2010 оны нэгдүгээр сарын 13-нд Сюзанна Майолог хүлээн авч уулзаад уучилж буйгаа илэрхийлсэн байна.
Эрүүл мэндийн байдлаасаа шалтгаалж өндөр суудлаа орхихоор шийдсэнээ XVI Бенедикт 2013 оны хоёрдугаар сарын 11-нд зарлав. Ингээд 17 хоногийн дараа 20.00 цагт уг шийдвэр хүчин төгөлдөр боллоо. Ромын хамбыг тодруулах их хуралдай 2013 оны гуравдугаар сарын 12-нд эхэлж, өөрийн залгамжлагчийг сонгох шийдвэрийг сунжруулахгүйн тулд XVI Бенедикт дүрэмдээ өөрчлөлт оруулжээ. Ингээд 2013 оны гуравдугаар сарын 13-нд Ромын католик сүмийн тэргүүн хамбаар Хорхе Бергольог Францсик нэрээр сонгов. 23-ны өдөр XVI Бенедикт шинэ хамбатай уулзчихаад Ватиканы цэцэрлэгт хүрээлэн дотор Гэгээн Петрийн цогчин дуганаас холгүй байх Экклезия эхийн сүмд суурин амьдрахаар шилжиж суусанаж. Огцорсон хойноо ч төрөхөд нь өгсөн нэрээ хэрэглэлгүй хамба ламын нэрээ хадгалж үлдсэн байна. Харин хамбын улаан шаахайгаа өмсөхөө больжээ.
Огцорсноосоо хойш залгамжлагч Францискийнхаа зохион байгуулсан анхны ёслолд оролцохоор 2014 оны хоёрдугаар сарын 22-нд анх удаа олны өмнө гарч ирэв. Нууц хаалгаар орж ирээд бусад хамба нартай хамт суужээ. 2017 оны зургадугаар сард шинээр томилогдсон Ромын хамбын шадруудтай уулзаж, тус бүртэй нь төрөлх хэлээр нь ярилцсан байна. 2020 оны есдүгээр сарын 4-нд 93 жил, 141 өдөр амьдарч хамба XIII Левээс урт насалж, хамгийн өндөр насалсан тэргүүн хамба боллоо. 2021 оны нэгдүгээр сард тэргүүн хамба Франциск хоёул “Ковид”-ын эсрэг вакцин хийлгэв.
Эрүүл мэнд нь эрс муудсан, ажил үүргээсээ нэгэнт хөндийрсөн XVI Бенедиктийн төлөө залбирахыг түүний орыг залгасан Ромын тэргүүн хамба Франциск 2022 оны арванхоёрдугаар сарын 28-нд мөргөлчдөд хандан айлтгав. XVI Бенедикт 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өглөө 95 нас сүүдэртэйдээ Ватикан дахьөргөөндөө жанч халлаа.
Шарилыг нь 2023 оны нэгдүгээр сарын 2-нд Гэгээн Петрийн цогчин дуганд оршоов. Ёслол болох өдрийн өглөө эрт үүр цайгаагүй байхад Гэгээн Петрийн талбай дээр тэргүүн хамба агсанд үзүүлэх хүндэтгэлийг үзэхээр олон мянган хүн цугларсан байлаа. Энэ ёслол нэгдүгээр сарын 5-нд болсон юм. Ёслолыг Ромын одоогийн тэргүүн хамба Франциск хөтлөв. Оршуулга болохоос өмнөх гурван хоногт католик шашинтнууд XVI Бенедикттэй салах ёс гүйцэтгэсэн байна. Аюулаас хамгаалах албаны мэдээлснээр эхний өдөр л гэхэд 25 мянга шахам хүн салах ёс үйлдсэн аж.
XVI Бенедикт 2005-2013 онд Ромын тэргүүн хамбын суудалд заларсан юм. Тэрбээр Ромын 265 дахь их хамба байгаад 2013 оны хоёрдугаар сард шар шувталж, түүнээс хойш бусдаас тусгаар, зожиг гэмээр амьдралын хэвшлийг сонгож, шашны байгууллагыг удирдахад оролцохоо байж, залбирал үйлдэх, бодол бясалгалд цагаа зориу лахаар шийджээ. XVI Бенедикт Дэлхийн II дайны дараа Германдаа дээд сургуульд орж фило софи, бурхны сургаал ном судалж, дараа нь Мюнхений их сургуульд орсон байна. Сүүлдээ Мюнстер, Тюбингений их сургуульд багшилжээ.