Геополитикийн өнөөгийн ноцтой хямралын үед таамаг дэвшүүлэх амаргүй. Өнгөрсөн оны таамаглалыг бодит байдалтай харьцуулж үзвэл биелснийг нь олоход хэцүү. Тухайлбал, өнгөрсөн онд Британи гурван Ерөнхий сайдаа солино гэж хэн ч төсөөлөөгүй, сүүлийн 130 жилийн хугацаанд тийм зүйл тохиолдоогүй. 2021 оны нэгдүгээр сарын 6-ны үйл явдал, хилэгнэсэн хүмүүс Вашингтоны Капитол руу дайрсан нь эл үйл явдлаас ердөө хоёр долоо хоногийн өмнө хийсэн АНУ-ын нөхцөл байдлын талаарх олон таамаглалыг үгүйсгэсэн. Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд зөгнөсөн, ялангуяа Украинд дайн эхэлсний дараа идэвхэжсэн Оросыг сүйрнэ гэсэн таамаглал юу болох бол. Өнгөрсөн оны гуравдугаар сард Варшавт АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден “түүхэн” үгээ хэлсэн. Түүний хэлсэнчлэн рублийн ханш унасангүй. Харин ч 2022 онд рублийн ам.доллартой харьцах ханш эрс чангарсан билээ.
Гэсэн хэдийч дэлхий дахинымэдээллийн хэрэгслүүд шинэ оны таамаглалаа дэвшүүлсээрбайна. Манай хойд хөршийн хувь заяаг дайнд ялагдана, сүйрнэ, хямарна, иргэний үймээн самуун болно гэх зэргээр таамагласангүй. Украины дайны талбарт болж буй үйл явдлуудаас манай гаргийн байдал удаан хамаарна гэдэгт хэн ч эргэлзэхгүй. Дайн дуусах, эсэх нь Орос, Украины алинаас нь ч хамаарахгүй. Өнгөрсөн хавар тус хоёр улс дайнаазогсоох хүсэлтэй байгаагаа харуулсан ч Лондон, Вашингтоны хөндлөнгийн оролцоо Киевийг энхийн төлөвлөгөөнөөс татгалзахад хүргэсэн. Тиймээс Өрнөдийнхний хүсэл, нөөц бололцоо дууссаны дараа л Украины байдал намжих буй за.
Энэ дайн үргэлжилсээр байвал 2023 онд дэлхийн эдийн засагт 2.8 их наяд ам.долларын хохирол учруулна гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага тооцоолжээ. Өрнөдийн орнууд хориг арга хэмжээгээ чангатгасаар байвал уг үзүүлэлт геометр прогрессоор буюу асар хурдацтай өснө. Оросын эсрэг хориг арга хэмжээнүүд өдгөөүргэлжилсээрл байна. Европын комиссарууд уг хориг дээд хязгаартаа хүрснийг хүлээн зөвшөөрсөн ч нэмж авах оролдлого цаашид үргэлжлэх нь. Юуны түрүүнд АНУ Европт дарамт шахалтаа үргэлжлүүлэн үзүүлж, Оросын эсрэг хязгаарлалт гэх нэрийдлээр тус тив дэх өрсөлдөгчөө устгахыг эрмэлзэхтөлөвтэйгэнэ. Хоёрдугаарт, хялбар аргаар мөнгө олох, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх хүсэл нь Өрнөдийн орнуудыг зах зээлийн эсрэг шинэ шийдэл рүү түлхэх бололтой. Сүүлийн олон арван жил “зөөлөн хүчээр” гадаад эдийн засгаа тэлсэн Хятад улс энд онцгой дарамт үзүүлнэ хэмээн ажиглагчид таамаглажбайна.
Гэхдээ хориг арга хэмжээний тэмцлийн цаашдын хувь заяа нефть, байгалийн хийн үнийн дээд хязгаараас ихээхэн хамаарна. Оросын хариу хэр шийдэмгий байхаас хориг арга хэмжээ даамжрах уу, эсвэл зогсох уу гэдэг нь шалтгаална хэмээнажиглагчид үзэж байна.
Шинэ онд Украинд болсон үйл явдлын хариуцлагыг ОХУ-д хүлээлгэх оролдлого үргэлжилнэ. Олон улсын шүүхийг НҮБ-ын Ерөнхий ассамблейд байгууллахыг Украин хичээхнь. Ингэхдээ ОросынАюулгүйн зөвлөлийн байнгын төлөөлөгчийн байр суурийг ганхуулах гэнэ. Үүнээс зайлсхийх боломжийг Хятад, Энэтхэг зэрэг орон олгох аж.
Хүн амзүйчдийн үзэж байгаагаар 2023 оны дөрөвдүгээр сард Энэтхэгийн хүн ам Хятадынхаас тоогоор давах өдөр хүн төрөлхтний түүхэн дэх чухал мөчүүдийн нэг болно. Энэ нь дэлхийн эдийн засагт аль хэдийн асар их нөлөө үзүүлж байгаа бөгөөд дараа нь манай гаргийн үйлдвэрлэлийн дахин хуваарилалтыг тодорхойлох хүчин зүйл байхнь. Ажиллах хүч Энэтхэгт хямд хэвээр байхын хэрээр Хятадад илүү үнэдорохтөлөвтэй. Үүнтэй холбогдуулан БНХАУ-д тулгамдаж буй, Тайваньтай зэвсэгт мөргөлдөөн дэгдэж болзошгүй асуудлыг Өрнөдийн орнууд дөрөөлөн айлган сүрдүүлж байна.
АНУ-ын Бүгд найрамдах нам Конгрессын доод танхимыг хяналтдаа авах энэ сард Өрнөдийн орнуудын нөхцөл байдал тодорхой хэмжээгээр өөрчлөгдөнө. Энэ нь тус улсын Ерөнхийлөгч Жозеф Байдены засаглалын үлдсэн хоёр жилийг хүндрүүлэх юм. Украинд зориулсан цэргийн асар их зардалд аудит хийхийг бүгд найрамдахчууд хүсэж байгаа. Уг хөрөнгө Киев биш, харин бүгд найрамдахчуудын өөрсдийнх нь санхүүгийн сайн сайхан байдлын үндэс болсон Америкийн цэрэг, аж үйлдвэрийн цогцолборт шилжсэн нь тодорхой. Тиймээс шалгалт хийж эхэлсэн ч ямар ч үр дүнгүй дуусна. Бусад талаар Ж.Байдены улс төрийн амьдрал ээдрээтэй болно. Өнгөрсөн жил түүний хэрэгжүүлж амжаагүй бүх төсөл Конгресст дэмжигдэхгүй.
Үүний сацуу АНУ-д 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулахын төлөөх хоёр намынтэмцэл энэ жилээс эхэлнэ. АНУ-ын хэвлэл мэдээллийн гол хэрэгслүүд аль хэдийн Дональд Трампыг “оршуулсан”. Бүгд найрамдах намынхан Фло рида муж улсын захирагч Рон Десантисийг хүчтэй дэмжиж байна. Гэсэн ч Д.Трамп өөрийн нам доторх элитүүдтэй тэмцэж байсан асар их туршлагатай гэдгийг мартаж болохгүй. Түүнд амжилт олох боломж хомс ч 2016 онтой харьцуулахад их гэнэ. Ж.Байденыг улираан нэр дэвшүүлэх хэтийн төлөвийн хувьд боломж улам бүр багасаж байна. Хэдийгээр Америкийн эрх баригч намуудын уламжлалд одоогийн Ерөнхийлөгч нь өрсөлдөгчөө дэвшүүлэх практик байдаггүй ч Ардчилсан намын хөшигний арын хүчнүүд “Камала Харрис 2024”, “Мишель Обама 2024”, “Гэвин Ньюсом 2024” (Калифорни муж улсын захирагч) төсөл дээр хэрхэн идэвхтэй ажиллаж байгаа нь тодорхой.
Энэ бүх маргаан газар зүйн байдлаар улам бүр хуваагдаж буй Америкийн нийгмийн байдалд нөлөөлөх нь дамжиггүй. Муж улсуудын хоорондын улс төр, соёл, уламжлалын ан цав улам бүр тэлсээр буй. Өдгөө 50 муж улсын 37 нь хууль тогтоох гурван байгууллага (бүс нутгийн конгрессын хоёр танхим, захирагчийн алба), хоёр намын аль нэгнийх нь мэдэлд байдаг. Түүнчлэн АНУ-ын нийт хүн амын 34 хувь нь Ардчилсан, 42 хувь нь Бүгд найрамдах намд харьяалагддаг муж улсад амьдардаг. Харьцуулбал, 1992 онд ердөө 19 муж улс ийм харьяалалтай байжээ. 2021 оны нэгдүгээр сарын 6-ны үйл явдал энэ байдлыг улам дордуулж байна.
Нөгөө тээгүүр, Европын Холбооны хямрал улам ширүүснэ. Евро бүс уналтад орох магадлалтай гэнэ. Бүх зүйлд “Путиний дайныг” буруутгах ч хямралын хоёр гол шалтгаан нь тодорхой байна. Европыг үйлдвэргүй болгох АНУ-ын зорилтот үйл ажиллагаа, тивийн шинэ элитүүдийн илт чадваргүй байдал, ялангуяа өнгөрсөн онд Герман, Итали, Испани, тус холбооноос гарсан Британиас тод илэрчээ. Европын Холбооны дотоод хямрал энэ онд болох сонгуулийн зарим кампанит ажилд нөлөөлнө. Испанид эрх баригчид нь өөрчлөгдөх магадлал өндөр. Польшид ирэх намар товлосон парламентын сонгууль халуун тэмцэл өрнүүлэх нь. Брюссель, Варшавын хоорондох хурцадмал байдал Украины мөргөлдөөний улмаас ард хоцорсон ч Европын, тэр дундаа Германы элитүүд Хууль ба шударга ёс намын дангаар ноёрхсон байдлыг зогсоохыг мөрөөддөг нь нууц биш. Энэ нь польшуудтай хийх харилцааг хурцатгах магадлалтай.
Гэсэн ч шинэ оны сонгуулийн хамгийн халуун цэг нь Турк улс байж болзошгүй. Тусулсадзургадугаар сарын 18-нд парламентын болон Ерөнхийлөгчийн сонгууль зэрэг болно. Өрнөдийн хамтын нийгэмлэг “хэтэрхий бие даасан” Режеп Тайип Эрдоаныг зайлуулахын тулд маш их хүчин чармайлт гаргасан. Тус улсын нийгэм-эдийн засгийн хүнд хямрал, үндэсний мөнгөн тэмдэгт лирийн ханш навс унасныг харгалзан үзвэл үүнд тохиромжтой нөхцөл өдгөө бүрдэж байна. Бараг бүх санал асуулгад Эрдоан хоёрдугаар шатанд Өрнөдийн талыг баримтлагч өрсөлдөгчдөд ялагдах нь. Эрх мэдлээ хадгалахын төлөө тууштай тэмцэж буй, таагүй удирдагчийг устгахын тулд “өнгөт технологи” ашиглах нь гарцаагүй. Тэрчлэн Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан 2022 оны сонгуульд бүтэлгүйтсэн шиг Эрдоан ялагданахэмээн Өрнөдийн хэвлэлүүд таамаглаж байна. В.Орбан хэдийгээр ялагдсан ч төр дэх намынхаа байр суурийг бэхжүүлсэн юм. Украины парламентын сонгуулийг ч ирэх намар хийхээр товложээ.