Дарьганга суманд өвөлжилтийн байдал хүндэрч байгаатай холбогдуулан Сүхбаатар аймгийн БОАЖГ, Дарьгангын БЦГ-ын хамгаалалтын захиргаанаас тус сумын Нартын ууланд нутагшиж байгаа аргаль хонинд биотехникийн арга хэмжээ авч 4 цэгт өвс тэжээл байршууллаа. Нартын ууланд битүү цасан бүрхүүл тогтсон байна.