Хүүхдийн мөнгийг энэ оноос эхлэн нийт хүүхдийн 90 гаруй хувьд олгохоор болсон. Гэхдээ ямар өрхийн хүүхдүүдэд сар бүр 100,000 олгох нь одоогоор тодорхойгүй байна. Уг нь өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх байсан боловч хойшлуулахаар болжээ.