“Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг 2022 оны наймдугаар сарын 22-нд Төв аймагт ажиллах үеэр Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэх чиглэлээр өгсөн үүрэг даалгавар өгсөн билээ. Тэгвэл Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж буй 18 аж ахуйн нэгж хамтран дүйцүүлэн хамгааллын хүрээнд эвдэрч орхигдсон 142 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж орон нутагт хүлээлгэж өгсөн талаар БОАЖЯ-аас мэдээллээ. төв ай