Дархан-Уул аймаг, Дархан сумын Өргөө багт байрлах 1816 м.кв талбай бүхий 2 давхар, 220 хүний суудалтай, гаднаа 40 автомашины зогсоолтой, бэлтгэлийн болон тоглолтын гэсэн А, Б 2 заалтай тус цогцолборыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ийнхүү ашиглалтад орууллаа.
2020 онд Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Болдын Жавхланд санал тавьснаар Улсын төсөвт тусгуулан, бодит ажил хэрэг болж чадлаа.
Дарханчуудын, хүүхэд залуусын, спортод дуртай хэн бүхний хүсэлд нийцсэн шинэ спорт ордныг бүтээн босгоход хувь нэмрээ оруулан ажилласан УИХ-ын гишүүн, Сангийн сайд Болдын Жавхлан танд нийт Дарханчуудынхаа өмнөөс талархал илэрхийлье.
Спорт ордны нээлтэд зориулж Дархан сумын ЗДТГ-ын нэрэмжит "Under-15" буюу өсвөрийн тамирчдын дунд сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдаж 200 гаруй тамирчин оролцож байна. Тун удахгүй Дархан хотноо мөн 2200 хүний суудалтай "Найрамдал-Спорт цогцолбор" мөн ашиглалтад орох гэнэ.