Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд иргэд, олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй “Гамшгийн эрсдэлийн мэдээллийн сан”-г хөгжүүлж байна.
Дээрх төслийн хүрээнд хийгдэж байгаа үндэсний болон орон нутгийн түвшний гамшгийн эрсдэлийн үнэлгээ, эрсдэлийн зураглалыг тус мэдээллийн сангаас харж болохоос гадна, улсын хэмжээнд хийгддэг бүхийл төрлийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ, түүний үр дүнг олон нийтэд нээлттэй байдлаар харуулж, ашиглах боломж бүрдэх юм.
Түүнчлэн энэхүү мэдээллийн санг хөгжүүлснээр өнөөдрийн байдлаар ОБЕГ-т ашиглагдаж байгаа гамшгийн холбогдох дата болон бусад мэдээллийн санг уялдуулан нэгтгэн ашиглах ач холбогдолтой аж.
Бэлтгэсэн: Б.Мөнхсайхан