Нийслэлийн цагдаагийн удирдах газар өнгөрсөн жилийн ажлаа дүгнэлээ. Уг үйл ажиллагааг Корпорэйтийн концертын танхимд зохион байгууллаа.
Энэхүү тайлангийн хуралд Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд НЦУГ-ын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат болон албаны зөвлөлийн гишүүд, алба хаагчид оролцсон юм.
Энэ оны гүйцэтгэлийн төлөвлөгөө 98.8 хувьтай биелэгдэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч тэдний үйл ажиллагаанд хангалттай гэсэн үнэлгээ өгчээ.
Тайлангийн хурлаар энэ онд хийж гүйцэтгэсэн ажил, амжилт, ололтоо дүгнэн ирэх онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө баталж, ажил хөдөлмөрөөрөө хамт олноо манлайлсан “Ажил, мэргэжлийн аварга алба хаагч”, “Тэргүүний нэгж, хамт олон”-оо шалгаруулан шагнаж, урамшууллаа.
Тухайлбал “Ажил мэргэжлийн аварга алба хаагч” 6, “Тэргүүний хамт олон” 1, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн нэрэмжит шагналаар нэр бүхий 29 алба хаагч, 2 байгууллагыг тус тус шалгаруулав.
Тодруулбал, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын ажил мэргэжлийн аварга алба хаагчаар :
НЦУГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн , ахмад С.Сайнбилэг
БЗД-ийн Цагдаагийн газрын 3-р хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, ахлах дэслэгч Т.Саруултөгс
СБД-ийн Цагдаагийн газрын 1-р хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Тэмүүжин
БГД-ийн Цагдаагийн 1-р хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, ахлах дэслэгч Б.Бат-Эрдэнэ
ЧД-ийн Цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, ахлах мөрдөгч А.Амгаланбаатар
НЦУГ-ын Захиргааны удирдлагын газрын хүний нөөц, сургалтын хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, ахмад Д.Буян-Эгшиг нар тодорсон юм.
Мөн 2022 оны "Тэргүүний хамт олон"-оор Ч.Чинбат даргатай Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар шалгарлаа.
- НЦУГ-ын нийтийн хэв журам хамгаалах хэлтсийн тасгийн дарга, Дэд хурандаа Г.Ганбаяр Хууль зүй, дотоодын хэргийн сайдын тушаалаар хууль зүйн салбарын хүндэт тэмдэгээр
- Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Л.Ариунбат Цагдаагийн гавьяа тэмдэгээр
- НЦУГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн эрүүгийн мөрдөгч С.Гүррагчаа ЦЕГ-ын даргын тушаалаар "Цагдаагийн гавьяа" тэмдэгээр
- НЦУГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, дэд ахлагч Э.Батням ЦЕГ-ын Хүндэт жуухаар
- БЗД-ийн Цагдаагийн газрын 2-р хэлтсийн эрүүгийн мөрдөгч Б.Дарханбаатар ЦЕГ-ын Хүндэт жуухаар шагнууллаа
Бэлтгэсэн Б.Мөнхсайхан