Ойрын өдрүүдэд хилийн зурвасаа өөрчлөх тухай мэдээлэл цахим орчинд тархаад байна. Тэгвэл энэ нь ташаа мэдээлэл юм. Манай улс хоёр хөрштэйгөө хилийн ямар нэг маргаан байхгүйг НҮБ-ын индрээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүр зарласан. Мөн ирэх жил хилийн өргөст тор тасарсан, шон хазайсан, нүхэн саад бүдгэрсэн зэрэг инженерийн байгууламжаа засахаар төлөвлөжээ. Тухайлбал, олон жилийн насжилттай хилийн 1925 багана, 450 км өргөст торийг 2023 онд шинэчилж, хилээ баталгаажуулна.
Хилийн зөрчлийн 50 хувь нь элдэв баялаг ургамал түүх, төөрөх, малын хулгайлах зэрэг ахуйн шинжтэй, 40 гаруй хувь нь өдөөн хатгах, мэдээлэл цуглуулах зэрэг улстөрийн зөрчлүүд байдаг. Хилийн байгууламжуудыг шинэчилснээр хилийн эдгээр зөрчлүүд арилна. Хилийн цэгүүдийн координатыг зурж GPS системд оруулдаг. Google map-аар цэгүүдийг оруулаад шалгах боломжтой. Өөрөөр хэлбэл, хилийн зурвас нааш цааш НЭГ см ч татагдах боломжгүй.