Өнгөрсөн долоо хоногт “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК булайгаа дэлгэж булчингаараа гарлаа. Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байх Төмөртэйн ил уурхайд осол гарч төмөрийн хүдэр ачсан хүнд даацын машин уулын уруу осолдон жолооч нь газар дээрээ нас барсан онц ноцтой гэмт хэрэг гарлаа.
Яагаад онц ноцтой гэсэн бэ? гэвэл. Энэхүү уурхай нь орон нутгаасаа ямар ч зөвшөөрөл авалгүй эхэлсэн бөгөөд уулын ажилын наад захын шаардлага хангаагүйн улмаас Сэлэнгэ аймгийн мэргэжилийн хяналтын газрын дарга Б.Энхсайхан өөрийн биеээр очиж хаан лацдаж ломбодоод явсан байдаг. Гэтэл энэ явдлаас хойш ердөө 7 хоногийн дараа ийм хэрэг явдал боллоо.
Бидний хэлж заншсанаар “Нам зогссон” уурхай яагаад ажиллаж байв?
Хэний тушаал заавраар ингэж үүр цүүрээр ажиллаж байв?
Хаагдсан уурхайд төмрийн хүдэр ачсан машин хаа хүрхээр хөдөлж явж байв?
Энэ гуравхан асуултад хариулчих зоригтой хүн өнөөдөр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д алга. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн гол гаргадаг бүтээгдэхүүн бол төмрийн хүдэр. Мэдээж одоо Дарханд ажиллаж байгаа уурхайд хяналт дээд түвшинд байгаа бөгөөд эхлээгүй гэсэн нэрийн дор олборлолт явуулж хууль зөрчин хулгай хийж байсан байхыг байг гэх газаргүй байна.
Хэзээнээсээ л “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийнхан баян тарганаараа гайхагдсан хүмүүс. Ерөнхий захиралаар нь ажиллаж байсан хүн өнөөдөр хотын төвд тансаг зочид буудал бариулан алтны компанийг хичнээн олон тэрбумын өртэй байхад нь худалдаад авчихлаа.
Юутай ч АТГ, УЕП, ТӨХ зэрэг байгууллагууд хармаа хот, ах дүүсээрээ л нийлчээгүй юм бол энэ хэргийн цаад, бүр цаад эздийг олно хэмээн найдаж байна.
(Үргэлжилэл бий)
BIlguun