Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газарт түр орлон гурван мэргэжилтэн албан тушаалын байдлаа ашиглажээ. Тодорхой хэлбэл, өөрсдийн байгуулсан компанидаа давуу эрх олгосон, шалтгаанаар хууль хяналтын байгууллагад шалгуулж байна. Эл хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлджээ.
Нийслэлийн прокурорын газраас Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газарт Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, хэлтсийн даргын албан үүргийг түр гүйцэтгэгч М, мэргэжилтэн Н, Х нар нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж, худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа өөрсдийн байгуулсан “Сэлэнгэ энх дэлгэрэх” ХХК-д давуу байдал бий болгосон уг хэргийг хянжээ. Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Бэлтгэсэн:Б.Мөнхсайхан