Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан сургууль, цэцэрлэгийн орчинд шатахуун түгээх станц байх ёсгүй талаар өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ. Тодруулбал, тэрбээр
"БЗД-ийн 14-р сургуультай тулгаж барьсан бензин колонк. Энэ бол тоглоом биш, аюултай бүс. ШТС дор хаяж 500 метр ямар нэг объектоос хол байх ёстой. Сургууль, цэцэрлэгээс бүр хол байх ёстой. Газар олголт, зөвшөөрөл олгодог нь ч тэр, бизнес хийж байгаа нь ч тэр хүүхдүүдэд ээлтэй, хаана юу барихаа бодмоор байна шүү. Ийм газруудаа нэгтгээд цэгцлэх ёстой. Саяхан бүх сургууль, цэцэрлэгийн газрын тооллогыг хийж, хил хязгаарыг нь тогтоолгож, баталгаажуулсан. Цаашид сургууль, цэцэрлэгийн ойролцоо байгаа ШТС-ын жагсаалтыг гаргаж, цэгцлэх ёстой" гэжээ.