Монгол Улсын сайд, Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар Г.Ирээдүй, Б.Бат-Очир, У. Цогтбаяр, Н.Намнансүрэн, Б.Алтан-Өлзий зэрэг залуучуудтай уулзаж, өгсөн шаардлагын хариуг албан бичгээр даруй өгөхөөр мэдэгджээ. Түүнчлэн өнөөдөр багтаж эцэслэн батлахаар ажиллаж буй хуулийн төслийг жагсагчдын төлөөлөлд танилцуулсан байна.
Товчхондоо авлигын гэмт хэрэгт тооцох хариуцлагыг чангатгах, хялбаршуулан шийдэхгүй байх, хөөн хэлэлцэх хугацаа, эх үүсвэр нотлогдохгүй хөрөнгийг хураах зэрэг олон чухал заалт Эрүүгийн хуульд орсныг тайлбарлажээ.