"Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-д заасны дагуу 12 дугаар сарын 29-ний пүрэв гаригт бүх нийтээр амарна. Тодруулбал, энэ өдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 111 жилийн ой тохиож байгаа юм.
1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсах түүхт үйл явдал билээ. Хоёр зуу гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд эцэс болгон, монголчууд Богд хаант Монгол Улсаа байгуулсан түүхтэй.