Нүүрсний хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүд АТГ-ын гадна мэдээлэл хийлээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн нэр төрөө сэргээх, ямар шалтгаанаар шалгуулах болсноо тодруулахаар АТГ-т иржээ. Тэрбээр өмнө нь хятадын хөрөнгө оруулалттай “Empire gas Mongolia” компанийг удирдаж байсан. Энэ үедээ нүүрсний хэрэгт холбогдсон бололтой. Ц.Сэргэлэн "Empire gas Mongolia" компани газрын тосны хайгуул хийх, байгалийн хийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Нүүрстэй ямар ч холбоогүй. Нүүрсний хэрэгтэй холбоогүй гэдэгтээ 100 Тиймээс намайг холбогдуулан үнэлсэн дүнгээр мөнгө нэхэмжилж, тойргийнхоо ядарсан зүдэрсэн, гэр орон хүссэн иргэдэд олгоно. Намайг зориудаар харлуулж байгаа хүнийг мэднэ. Намайг олон удаа гүтгэж хэвлэлээр бичүүлсэн. Тиймээс энэ хүнл зориулж, хариу арга хэмжээ авна шүү гэж хэлсэн. Яах вэ, хуулийн байгууллага шалгах хэргээ шалгаг. Би энэ хэрэгтэй огт хамаагүй" хэмээн тайлбар мэдээлэл хийлээ. Тэрбээр эцэст би нүүрсний хэрэгтэй хумсний толион чинээ ч хамаагүй, нэр төрөө сэргээлгээд эргээд олон нийттэй нүүр бардам уулзана гэдгээ тодотголоо.