"Прокурортой ял тохиролцож, хялбаршуулах журмаар шийдүүлэхээр хандсан "Нүүрсний" гэх хэргийг Шүүх хүлээж авахаас татгалзаж, прокурорт буцаажээ” гэсэн мэдээлэл цахим орчинд гарсан. Прокурорын байгууллагаас үүнийг ташаа мэдээлэл хэмээн үгүйсгэв.
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн “Автотээврийн Үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Цогтцэций салбарын даргаар ажиллаж байсан Д нарт холбогдох хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан.
Дээрх хэргийг прокуророос ердийн журмаар шүүхэд шилжүүлсэн бөгөөд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй байна.