Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр товлосон. Энэ хурлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал өгөх асуудлыг хэлэлцэх гэнэ. Тодорхой хэлбэл, Хууль зүй, дотоод хэргийн сайдаас хуулийн төсөлд санал авах тухай албан бичиг ирүүлсэн тул нийт шүүгчийн хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-д санал өгөх тухай асуудлыг нэмэлтээр оруулсан байна.