Хууль зүй, дотоод хэргийн сайд, ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйтэй уулзжээ. Тэд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа боомтуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, сайжруулах асуудлаар санал солилцлоо.
Эхний ээлжид хилийн “Хавирга” боомтыг нээхээр төлөвлөж буйгаа манай талаас илэрхийлсэн байна. Элчин сайд Цай Вэньруй ӨМӨЗО-ы Боомтын хэрэг эрхлэх газарт саналыг уламжилж, бүхий л талаар хамтарч ажиллахаа мөн илэрхийлсэн аж. Боомтыг хөгжүүлэх нь эдийн засгийн өндөр ач холбогдолтой тул Засгийн газар, холбогдох байгууллага анхаарч ажиллаж буйгаа сайд Х.Нямбаатар онцоллоо.