Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг хангах, тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын тэтгэврийн тухай хэлэлцээрийн төслийг хэлэлцэх Монгол-Казахстаны шинжээчдийн ажлын хэсгийг байгуулан 2018 оноос хойш нийт 11 удаа хэлэлцээ хийсэн.
12 дахь удаагийн хэлэлцээг 2022 оны 12 сарын 8, 9-ний өдөр цахимаар зохион байгууллаа. Энэ удаа хэлэлцээрийн төслөөс гадна түүнийг хэрэгжүүлэх маягтын төслийг хэлэлцсэн.
Дараагийн хэлэлцээг 2023 оны эхний улиралд хийхээр тохиролцлоо. “Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын тэтгэврийн тухай хэлэлцээр” батлагдсанаар хоёр улсын иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг хангах чухал ач холбогдолтой юм.