-Уран бүтээлийн олз арвин уу. Үзэсгэлэнгээ дэлгэснээс хойш шинэ уран бүтээл туурвив уу?
-Одоогоор ажилдаа анхаараад уран бүтээл хийж эхлээгүй л байна. Гэхдээ хэд хэдэн санаа гаргаад тэмдэглэчихсэн л явна.
-Та багаасаа зурах дуртай байсан уу. Гэр бүлийнхэн дунд нь гарын уртай, уран бүтээлч хүн бийюү?
-Багаасаа зураг их сонирхдог хүүхэд байлаа. Эгч минь хувцасны зураачаар сурдаг байсан нь намайг гарын уртай болоход нөлөөлсөн байх. Том болоод сонирхол өөрчлөгдсөн ч нөхөртэйгөө танилцсаны дараа эргээд зургаа сонирхож, оролдож эхэлсэн дээ. Тэр үеэс хойш эр гэлт буцалтгүй гээр урлагийн хүн болохоор шийд сэн.
-Тapestry art буюу хүмүүсийн хэлж сурснаар бол гобелен арт төрлөөр туурвидаг шалтгаан тань юу вэ?
-Анх оюутан байхдаа хичээл дээрээ бие даан хийж үзсэн юм. Багаасаа гарын урдүй шаардсан зүйлд дурладаг байсан болохоор тухайн үедээ их л сонирхолтой санагдсан. Ул маар их сургууль төгсөх дипломын бүтээлээ ч энэ техник, арга ажиллагаагаар хийсэн. Ер нь хийх тусам улам өөртөө дурлуулдаг техник юм шиг санагддаг.
-Дүрслэх урлагийн эл төрлийн юу нь тийм онц гой санагдаж, өөрийг тань татсан юм бол?
-Надад утаснуудыг хооронд нь хольж сүлэн, өнгө гаргах нь илүүтэй таалагддаг. Утас бүр өөр өөр өнгө тэй. Гэтэл тэдгээр нь нийлэхээрээ өөр өнгө үүс гэдэг нь илүү таалагддаг гэх үү дээ. Уран зургийн ч юм уу, бусад төрлийн будгийг холиход утас-наас гаргасан өнгөнөөс өөрөөр харагддаг л даа.
-Өөр ямар төрлөөр уран бүтээл хийдэг вэ?
-Чимэглэх уран зураг болон барын төр л өөр уран бүтээл хийдэг. Гэхдээ ихэвчлэн гобеленоороо л туурвина даа. Бусад чиглэл гэхээсээ илүү энэ төрлөө л хөгжүүлэхийг хүсэж, түүнийхээ төлөө ажилладаг юм.
-“Уран бүтээл бол залуу насны ажил биш” гэж нэгэн уран бүтээлч хэлсэн байдаг. Харин та энэ талаар юу гэж боддог бол?
-Уран бүтээлчийн бусад хүнээс ялгарах зүйл нь бүтээл туурвихад нас чухал бишид байдаг мэт санагддаг. Уран бүтээлч хүн хэдэн ч насандаа карьераа эхлүүлж болдог нь гайхалтай.
-Олон жил тээж явсан ч хийж амжаагүй бүтээл танд бий юү?
-Залуу уран бүтээлч учир хийж амжаагүй зүйл их л байна даа.
-Анх эхэлсэн үетэйгээ харьцуулахад одоо та ны уран бүтээлийн өнгө аяс өөрчлөгдсөн үү ?
-Өнгө аяс бол одоохондоо өөрчлөгдөөгүй л байна. Харин ур чадварын хувьд хэд дахин илүү болсон гэж хэлж чадна шүү.
-Та уран бүтээл туурвихын зэрэгцээ багшилдаг гэсэн. Хаана, ямар төрлөөр шавь бэл дэж байгаа вэ?
-“Сити” их сургуульд уран зураг болон монумен таль буюу чимэглэх уран зургийн төрлөөр хичээл заадаг. Багшлаад зургаан жил болж байна.
-Туурвисан бүтээлээ хэсэг хугацааны дараа энд тэндээс харах, олох тохиолдол гарч байв уу. Тийм тохиолдолд ямар сэтгэгдэл төрдөг бол?
-Тийм тохиолдол байлгүй яах вэ. Их л гоё санагддаг шүү дээ.
-Яг одоо та “She” үзэсгэлэнгээ дэлгэж буй. Эл үзэсгэлэнгийн онцлог юу вэ?
-Эмэгтэй хүн байх сайхан ч бас адармаатай. Тэдний ертөнцийг ойлгох, илэрхийлэх, хүлээн авах нь бие хүнээс шалтгаалан өөр өөр. Учир нь эмэгтэйчүүдийн дотор зөвхөн тэр бус, түүнээс өөр бусад хүн оршин байдаг гэлтэй. Тэдгээр дүрийн дундаас өөрийгөө таних тун амаргүй. Учир нь нэгэн бодол төрөхөд нөгөө бодол давхар холбогдож, түүнээс улбаалан дараагийн бодлууд хөвөрч, анхны бодол сарнин алга болдог жамтай. Нөгөө тээгүүр, энэ олон сүлжсэн утасны эрчлээ бүрээс түүний дотор орших цор ганц өөрийгөө хайж, магад өөрийгөө олохын тулд өөр хэн нэгнээр гол дүрээ төлөөлүүлэн ч байж мэднэ. Заримдаа үүлсийн чөлөөнд зугаалан нисэж, харин зарим үед өчүүхэн хайр цаг олоод, түүндээ ороод нуугдчихмаар. Үүнийг л эл үзэсгэлэнгээрээ гаргахыг зорьсон доо.
-Уран бүтээлдээ голчлон юу дүрсэлдэг вэ. Яагаад?
-Эмэгтэй хүнийг дүрсэлдэг. Эмэгтэй хүн чинь гайхамшиг шүү дээ. Өөрөө эмэгтэй хүн болохоор ч тэр үү илүү ойр санагддаг юм.
-Өөрийн харж, үзсэн бодит зүйлсийг зурах амттай юу, эсвэл төсөөллөөрөө “амилуулах” гоё уу?
-Өөрийн мэдрэмжийг голчлох дуртай байдаг. Харж үзсэн зүйлсээ мэдрэмжиндээ тулгуурлан гаргах их сонирхолтой.
-Бүтээлүүддээ олон, тэр дундаа тод өнгө ашиглажээ. Яагаад эдгээр өнгөөр “тог лодог” юм бэ?
-Тод өнгө шулуун шударга юм шиг санагддаг. Хэн ч түүнийг хааж нууж, дарж чадахгүй мэт. Мөн завсрын өнгөн дээр тод өнгөөр “тоглох” нь миний зохиомжийн онцлог болоод байгаа юм уу даа.
-Уран бүтээлчдэд өөрийн мэдэлгүй “бариад авдаг”, байнга ашигладаг өнгө байдаг юм билээ. Таны хувьд тэр нь ямар өнгө бол?
-Миний хувьд нил ягаан, цэнхэр өнгийг голчлон ашигладаг. Яг тэр өнгийг сонгоё гэдэг гүй ч дараа нь харахад эдгээр өнгө давамгайлсан байдаг.
-Бүтээлээ хэр хугацаанд туурвидаг бол?
-Хэмжээ, ажиллагаанаас хамаардаг учир тодорхой хугацаа хэлэх боломжгүй.
-Таны хамгийн удаан хугацаа зарцуулж туурвисан нь ямар бүтээл вэ?
-Дипломын ажлаа их удаан хугацаанд хийсэн дээ. Ур чадвар, хурд дутагдаж байлаа.
-Уран бүтээл тань анх төсөөлсөн хэмжээнд хүрэхгүй тохиолдол байдаг уу. Тийм тохиолдолд хэрхдэг вэ?
-Анхнаасаа сайн тооцоолж, эскиз зураг, өнгөний боловсруулалт хийдэг учир барагтай л бол тийм зүйл тохиолдохгүй дээ. Тийм ганцхан тохиолдол байсан. Тэр бүтээлээ одоо харахад ч харамсдаг . Сануулга болгож өөртөө хадгалдаг юм.
-Та олон улсын үзэсгэлэн, биеннальд оролцож байв уу. Оролцох бодол бий юү?
-Одоогоор биеннальд оролцож амжаагүй л бай на. Харин БНСУ-ын Тэжон хотын урчуудын үзэс гэлэн, БНАСАУ болон БНСУ-ын урчуудын хамтарсан үзэсгэлэнд оролцож байлаа . Мөн БНСУ-ын Бусаны артфес тиваль, ОХУ-ын Саха улсаас зохион байгуулсан олон улсын үзэсгэлэнд оролцсон. Мөн “Тэнх лэг”, “Алтан бийр”, “Хавар”, “Гранд арт” тэргүүтэй хамтарсан үзэсгэлэнгүүдэд бүтээлүүдээ толилуулаад байна.
Бэлтгэсэн А.Тайшир