Иргэдийн жагсаал тав дах өдрөө төв талбай дээр үргэлжилж байна. Энэ үеэр гэр хорооллын иргэдээ төлөөлөн нэг эмэгтэй үг хэллээ. Тэрбээр, "Гэр хороололд хүүхдээ хардаг мянган мянган ээж нарыг төлөөлж өнөөдөр иргэдтэйгээ нийлж, үзэл бодлоо илэрхийлэхээр ирлээ. Төрийн дээдсүүдэд хандаж хэлэхэд, иргэд хоосон хонож байна. Юмны үнэ тэнгэрт хадаж, хүүхдүүд өлөн, зэлмэн хэцүү байна. Амьдрахын эрхэнд хэмнэж амьдарсаар байгаад үнэн дээ залхаж байна. Иймд юмны үнийг тогтвортой байхад эрхэм гишүүд анхаарч ажиллах шаардлагатай. Би сард хоёр шампунь хэрэглэдэг. Олон нийтийн өмнө үсээ хусаж мөнгөө яаж хэмнэж байгааг төр, засгийн эрхмүүдэд илэрхийлэхийг хүсэж байна" гэлээ. Ийнхүү үнийн өсөлтийг эсэргүүцэж үсээ хуслаа.