Хөдөлмөрийн гэрээ(E9) визийг ашиглаж буй хууль бус виз зуучлагчдаас болгоомжилохыг БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас анхааруулж байна.
Сүүлийн өдрүүдэд хууль бус виз зуучлагчид БНСУ-руу ажилчид гаргаж зуучилна хэмээн албан байгууллагын дүр эсгэж өндөр төлбөр шаардаж буй асуудал гарсантай холбоотой мэдээлэл ирсэн тул Монгол улсын иргэд энэ мэт луйварт холбогдож хохирохгүй байхыг анхааруулж байна.
БНСУ-ын гадаад ажилчид сонгон шалгаруулах тухай мэдээллийг МУ-ын Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар ба БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Монгол дах төлөөлөгчийн газрын албан ёсны холбогдох утас болон цахим хуудаснаас авна уу.