Өчигдөр жагсаал болж буйтай холбоотойгоор Сүхбаатарын талбайн төвд эмнэлгийн 3 баг, мөн нөөцөд 3 баг бэлэн байсан. Үндсэн тусламжаар мөн 103-ийн дуудлагад 48 баг үйлчилжээ. Түргэн тусламжийн баг дуудлагаар дөрвөн иргэнд эмнэлэгийн тусламж үзүүлсэн талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлжээ. Тодруулбал,
- 22 настай, эмэгтэй А-д үзлэг хийж, зөвлөгөө өгсөн. Биеийн байдал хэвийн.
- 18 настай, эмэгтэй Н-ийн хөл гэмтсэн тул ГССҮТ-д хүргэсэн.
- 18 настай, эмэгтэй М ухаан алдсан. Чингэлтэй дүүргийн эмнэлэгт хүргэсэн.
- 32 настай, эрэгтэй Г баруун шууны зөөлөн эдийн гэмтэл авсан.
Үзлэг зөвлөгөө
- 32 настай, эрэгтэй М хумс хугарсан.
- 30 настай,эрэгтэй Х цээжний зөөлөн эдийн гэмтэл авсан. Үзлэг хийж, зөвлөгөө өгсөн.
Тусламж үзүүлсэн
- 16 настай, эрэгтэй Т хөл гэмтсэн. Гуяны дотор холбоос сунасан тул тусламж үзүүлсэн.
- 29 настай, эрэгтэй О даралт ихэссэн. Тусламж үзүүлсэн.
Ташрамд дурдахад, төрийн ордноос гарч ирсэн эмнэлгийн (УХТЭ) машинд зүүгдэж гэмтсэн иргэнийг ГССҮТ-д тээвэрлэн хүргэж өгсөн байна.