Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтнүүд сүүлийн үед нарийн зохион байгуулалтад орж, түүнд холбогдож буй манай иргэд ч нэмэгдэх хандлагатай боллоо. Ялангуяа мансууруулах бодис зөөвөрлөсөн хэрэгт цаазаар авах, бүх насаар нь хорих ял оноодог өмнөд хөршид манай иргэд саатуулагдаж, зарим нь шийтгүүлж, нэлээд олон хүн шалгуулж байгаа. УМБГ-ын Зохион байгууллалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн энэ төрлийн цөөнгүй хэрэг илрүүлж, бусдаар зөөлгөдөг хүмүүсийг шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна. Тус хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, хошууч Ж.Болдтой мансууруулах бодистой холбоотой хэргийн сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-Манай иргэд мансууруулах бодис зөөвөрлөж яваад БНХАУ-д баригдсан тохиолдол цөөнгүй гарлаа. Хамгийн сүүлд гэхэд аялах нэрээр явж байсан хоёр оюутан залуу брэндийн бараа гэсэн цүнхтэй хувцснаас хар тамхи илэрч баригдсан. Энэ төрлийн хэргийн арга, зохион байгуулалт улам нарийсаад байгаа юм биш үү
-Иймэрхүү аргаар гэмт хэрэгт уруу татаж байгаа тохиолдол гарах болсон. Тухайлбал, “БН ХАУ-аас бараа бүтээгдэхүүн зөөлгөх ажил байна” гэсэн зах тарааж, иргэдийг хөлслөн явуулдаг. Манайхан юу зөөж бай гаагаа мэдэхгүй, учрыг нь олохгүй, энд авч раад мөнгөө авдаг юм байна. Тухайлбал, Ма лайзаас Бээжин, Сөүлээр дам жин Улаан баатарт ирдэг. Эндээс буцаагаад БН ХАУ-ын хотууд руу зорчиж, хүргэж өгдөг бү лэг хүнийг баривчлан шалгаж байна. Эндээс харахад уг наймаанд оролцсон хүмүүсийн ар гэр, эцэг эх, ах дүү нь гадагшаа явж байгаа үр хүүхэд, төрөл төрөгсдөө хаашаа, юунд явж байгааг мэддэггүй, хянадаггүй, хэн явуулаад буйг ч анзаардаггүй, явж байгаа хүмүүс нь юу хийж, ямар наймаанд явж буйгаа ар гэрийнхэндээ хэлдэггүй нь ажиглагдаж байна. Ингээд хар тамхи тээвэрлэж яваад зарим нь БНХАУ-д баригдаж, эрүүгийн хэрэгт холбогдоод байгаа юм.
-Ер нь гадаад улсуудад манай хэчнээн иргэн хар тамхины хэрэгт холбогдоод байна вэ. Манайхан ийм хууль бус наймаанд оролцож байгаа гэдгийг мэдэж байгаа мөртлөө ах дүүсээ явуулаад байна уу?
-Сүүлийн жилүүдэд манай улсын харьяат 40 гаруй иргэн энэ төрлийн хэрэгт холбогд сон гэсэн мэдээлэл бий. Манайхан гадаад улс үзэх, хялбархан мөнгө олох зорил гоор юунд явж байгаа, юу хийж байгаагаа ч ухаарахг үй догдлоод улс орон руу явж байна. Ах дүү хамаатан саднаа явуулсан тохиолдол ч гарсан. Хар тамхи гэдгийг мэдсээр байж эцэг, эх, ах, дүүс, найз нөхдөөрөө тээвэрлүүлж байсан уу, үгүй юү гэдгийг шалгана. Гадаад улсад зорчихдоо бусдын ачаа тээ шийг авч болохгүй, юу хийхээр хаашаа явж байгаагаа сайн мэдэж байж, хууль бус үйлдэлд оролцохгүй, гэмт хэргийн золиос, хохирогч болохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж мэдээлсэн ч мөнгө олохын төлөө юу хийж байгаагаа ухамсарлахгүй байна.
-Гадаадад хар тамхи зөөснөөс гадна Монголдоо залуучууд маань мансууруулах ургамал түүж бэлтгэн хэрэглэдэг гэдэг.
-Сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах үйлчилгээтэй өвс ургамал бие биедээ худалддаг, түүнийг нь авч хэрэглэдэг, дамжуулдаг рок хөгжим сонирхдог залуус байна гэж иргэд мэдээлдэг. Үүнийх нь дагуу цагдаагийн байгууллагаас шалгаад зарим нь шүүхээр ял шийтгүүлсэн байгаа. Зарим хүнийг нь одоо ч шалгаж байгаа. Энэ төрлийн хэрэгт шалгуулж байгаа цөөнгүй залуу бий. Гудамжинд мансууруулах үйлчилгээтэй өвс татаж байгаа тохиолдол байгааг эцэг эхчүүд анхаарч, хүүхдүүдээ хаана юу хийж явааг нь судалж үзээч. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодист донтоно гэдэг нь архинд донтохоос 100 дахин илүү хор хөнөөлтэй, бүрэн эмчлэгддэггүй гэдгийг үр хүүхдүүддээ ойлгуулах хэрэгтэй. Түүнээс гадна сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглээд сэтгэл нь хөөрөөд юу ч хийж болзошгүй, магадгүй энэ бодисоос эрүүл мэндийн хувьд ч, эдийн засгийн байдлаараа ч хараат болох аюултай.
-НҮБ-ын Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын жагсаалтад орсон бүх төрлийн бодис Монгол Улсад сүүлийн 1-2 жилд орж ирсэн гэсэн судалгаа байна. Энэ үнэн үү?
-Тодорхой төрлийн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис тээвэрлэсэн, борлуулсан, хадгалсан, улсын хилээр нэвтрүүлсэн хэргүүд шалгагдсан. Гэмт хэрэг илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллага ажиллаж, сүүлийн үед энэ төрлийн олон хэрэг илрүүлж, таслан зогсоох чиглэлээр арга хэмжээ авч байна. -Хууль бус эргэлт нь ийм байдаг юм байж. Хууль ёсны гэж болох мансууруулах ч сэтгэцэд нөлөөт эмээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг төрийн зохих байгууллагаас авч, иргэдэд энэ төрлийн эмээр үйлчлэхээр хуультай. Гэтэл бүх эмийн санд зарж борлуулж болно гэж ойлгоод байна. Энэ эмийг хяналттай байлгахгүй бол өсвөр насныхан хэрэглэх, донтох, тун хэмжээг нь хэтрүүлвэл амь насанд ч аюултай. Одоо эмийн сангууд жороор олгож байгаа юм чинь гээд сэтгэцэд нөлөөлөх эмийг дураараа худалдах сөрөг үзэгдэл гарах боллоо. Цагдаагийн байгууллагаас энэ талаар хяналт шалгалт хийж, нэгдсэн арга хэмжээ зохиосон.
-Цагдаагийн байгууллагаас саяхан эмнэлгүүдэд шалгалт хийсэн. Энэ нь сувилагч нар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх тариагаа иргэдэд нууцаар худалдаж байсан хэрэгтэй холбоотой юу?
Саяхан орон даяар “Мансуурал” нэртэй нэгдсэн арга хэмжээ зохион байгууллаа. Энэ хүрээнд эмнэлгүү дээр мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн эргэлт ямар байгааг шалгаж үзсэн. Дүнг нь хараахан нэгтгэж дуусаагүй байгаа учраас ямар зөрчил илрэв, хэчнээн хэмжээний эм дутав гэдгийг хэлэх боломжгүй. Сувилагч нар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх тариа худалдаж байгаад баригдсан нь зөвхөн нэг л тохиолдол. Үүгээр эмнэлгүүд ийм байна гэж нийтийг хамруулж ойлгож болохгүй. Сувилагч нар мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх тариа худалдсан хэргийн мөрдөн байцаалтын явцын талаар мэдээлэл өгөх боломжгүй.
Г.ЦОЛМОН