Дорнод аймгийн Сэргэлэн сумын Очирхүрээ багийн ”Харуул толгой” гэдэг газар, аймгийн төвөөс баруун хойд зүгт 40 км, сумын төвөөс зүүн урд зүгт 35 км Автомашин /3 зорчигчтой/ цасанд суусан тухай дуудлагыг энэ сарын 01-ний 19:25 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход тус аймгийн Цагаан-Овоо сумаас Хэрлэн сумын чиглэлд зорчиж явсан иргэн Ц-ийн “Бонго” загварын автомашин /3 зорчигчтой/ цасанд суусан байсныг 55 минут ажиллаж татан гаргажээ.
Бэлтгэсэн Б.Мөнхсайхан