АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон түүний гэр бүлд талархлын баярын амралтын үеэр хэрэглэхэд зориулж Нууц албаныхны түрээсэлсэн авто машинууд шатжээ. Энэ тухай Fox News суваг мэдээлэв.
Тус сувгийн мэдээлснээр Байден болон түүний гэр бүлийнхэн Талархлын баярын амралтын өдрүүдээ Массачусетс мужийн Нантакет арал дээр өнгөрүүлжээ. АНУ-ын Нууц алба тэдэнд зориулж Chevy Suburban, Ford Explorer, Infiniti QX80, Ford Expedition, Jeep Gladiator гэсэн таван машин түрээсэлсэн байна.
Америкийн удирдагчийг явсны маргааш нь тэдгээр машинууд бүгд орон нутгийн нисэх онгоцны буудлын зогсоол дээр шатжээ. Одоогоор галын шалтгааныг тогтоогоогүй байгаа гэнэ.