Билгүүн номч Б.Ринченгийн 1957 онд бичсэн “Нууцыг задруулсан захиа” өгүүллэгийг орчуулагч Н.Баатархүү англи хэлнээ хөрвүүлжээ. Уг орчуулгын бүтээлийг Айовагийн их сургууль утга зохиолын “Exchanges” сэтгүүлдээ нийтэлсэнбайна. Орчуулагч энэ сарын 21-нд ца хим орчинд “Билгүүн номч Бямбын Ринчен гуайн мэндэлсэн өдөр тохиож байна. Энэ агуу хүний бүтээлийг хойч үедээ өвлүүлж, илүү дэлгэрэнгүй уншуулахын ач холбогдолтой хэн ч маргахгүй биз. Айовагийн их сургуулийн “Exchanges” утга зохиолын орчуулгын сэтгүүлийн 2022 оны намрын дугаар маргааш нөгөөдөргүй гарах гээд дуншиж байна. Энэ дугаарт би “Нууцыг задруулсан захиа” өгүүллэгийн орчуулгыг оруулсан билээ” хэмээн бичжээ.