"И Монгол академи" УТҮГ-ын Цахим ур чадварын газраас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан харааны бэрхшээлтэй сурагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг 2022 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр “Мэдээллийн аюулгүй байдал” сэдвээр зохион байгууллаа.
Тус сургалтад нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуулийн харааны бэрхшээлтэй сурагчдыг хамруулав.