Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай холбогдох албаны хүмүүсийн хамтаар “Эрдэнэт дулааны цахилгаан станц” ТӨХК, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Дулааны цахилгаан станцуудад ажиллалаа.
Албан томилолтын хүрээнд үйлдвэр, компаниудын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн ажлуудтай газар дээр нь танилцаж, үүрэг даалгавар өглөө.
“Эрдэнэт дулааны цахилгаан станц” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Дулааны цахилгаан станцын нүүрсний нөөцийг байвал зохих хэмжээнд хүрэх хүртэл нүүрсний тээвэрлэлтэд онцгой анхаарч ажиллах
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Дулааны цахилгаан станцын зуух №4-ийн засварыг 2022 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор дуусгах
Өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний гүйцэтгэл өнөөдрийн байдлаар “Эрдэнэт дулааны цахилгаан станц” ТӨХК 91.8, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК 95.6, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Дулааны цахилгаан станц 65.4 хувьтай байна.