Хөвсгөл аймгийн Ринченлхүмб сумын төвөөс зүүн зүгт 23 км зайд газар хөдлөлт боллоо. Хүчтэй хөдлөлийн талаарх мэдээллийг тодруулахад Улаанбаатарын цагаар 2022 оны арваннэгдүгээр сарын 18-ны 22.46.59 цагт газар хөдөлжээ. Газар зүйн байршил нь өргөрөг, уртрагийн : 51.10 100.00 координатад болсон байна. Газар хөдлөлтийн хүч 4,2 магнитудын хүчтэй байсан гэнэ.
Тус аймагт өнгөрсөн оны нэгдүгээр сарын 12-нд 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш нийт 94500 гаруй газар хөдлөлт бүртгэгдсэний дотор 3,5 магнитудаас дээш 240 гаруй газар хөдлөлт бүртгэгдээд байгаа аж.