Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлалын харьяа нэгтгэл, ангиудын 2022 оны үйл ажиллагааны тайлангийн хурал Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн байрлалд амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү тайлангийн хуралд Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагч бригадын генерал Б.Баатар, Тусгай хүчний цэргийн штабын дарга хошууч генерал Л.Гансэлэм болон командлалын газар, хэлтсийн дарга нар, Зэвсэгт хүчний 345 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 084, 150, 330, 335, 350 дугаар ангиудын удирдлагууд хүрэлцэн ирсэн бол Зэвсэгт хүчний 331 дүгээр анги цахим сүлжээгээр тайлангийн хуралдаа оролцлоо.
Хурлаар нэгтгэл, ангиудын захирагч, орлогч нар 2022 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа дэлгэрэнгүй танилцуулж, ололт амжилтаа дүгнэн цаашид 2023 онд хэрэгжүүлэх ажлын зорилго, зорилтоо тодорхойлж, шинээр хийж бүтээсэн бүтээлийн үзэсгэлэнг нийт бүрэлдэхүүнд сонирхууллаа.