Өчигдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг хүртээмжтэй, саадгүй хүргэх зорилгоор олон улсын байгууллагын дэмжлэгээр 21 аймаг, нийслэлийн 47 эрүүл мэндийн байгууллагад 258 ширхэг тэргэнцэр олгох үйл ажиллагаа болжээ.
Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн дарга Г.Навчаа, Уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга Б.Долгорсүрэн, Дэзэрэт Олон Улсын энэрлийн байгууллагын захирал Д.Пүрэвжаргал болон эмнэлгийн удирдлагууд оролцсон байна.