Индонезийн Бали аралд болж буй “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт эхлэхийн өмнө Жозеф Байден АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар БНХАУ-ын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпинтэй анх удаа биечлэн уулзав. Хятадын удирдагчтай хийсэн яриа хэлэлцээ нээлттэй, илэн даланг үй уур амьсгалд болсныг Ж.Байден онцолжээ. Тэрбээр Си Зиньпинийг “Тодорхой бөгөөд шулуухан хүн” гээд, зарим асуудлаар буулт хийхэд бэлэн байсныг тэмдэглэлээ.
Тайванийн асуудлын улмаас АНУ, Хятадын хооронд хүйтэн дайн дэгдэж болзошгүй талаарх сэтг үүлчдийн асуултад Ж.Байден “Хүйтэн дайн гарахг үй гэдэгт туйлын итгэлтэй байна. Хятадаас Тайвань руу довтлох ямар нэгэн оролдлого гарахгүй гэж бодож байна” хэмээн хариулав. Тайванийн талаарх АНУ-ын бодлого өөрчл өгд өөг үй бөгөөд асуудлыг энх тайвнаар шийдвэрлэхийг АНУ хүсэж буйг Ж.Байден уламжилсан байна.
Хоёр удирдагч цөмийн зэвсэг хэрэглэхийг хүлээн зөвш өөрөхгүй, үүнийг Украинд сүрд үүлэг болгон ашиглахыг тэвчихгүй хэмээн мэдэгджээ. Хэдэн сар үргэлжилсэн дайны дараах нөхцөл байдалд маш их санаа зовж буйгаа Си Зиньпин хэлэв. Хятад, Америкийн харилцаа түгшүүр төрүүлж байгааг тэрбээр хүлээн зөвш өөрч, тус хоёр орон ялангуяа дэлхий дахинд эгзэгтэй мөч тулгарсан энэ үед үүнийг олон улсын хамтын нийгэмлэг байж боломгүй асуудал гэж үзэж буйг тэмдэглэв. Тиймээс Хятад, Америкийн харилцааны зөв чиглэлийг тодорхойлох хэрэгтэйг тэрбээр Ж.Байденд хэлжээ.
АНУ Хятадтай хүчтэй өрсөлдөх ч үүнийгээ зөрчилд өөн болгон хувирахгүй байх ёстойг Ж.Байден хэлэлцээний дараа мэдэгдэв. Хятад улс Тайванийн эсрэг хүч түрэмгийлж буйг тэрбээр эсэргүүцэж байгаагаа илэрхийлэхдээ оросууд Украин руу довтолсон тухай сэдвийг хөндөж, Умард Солонгосын өдөөн хатгасан үйлдэлд санаа зовж буйгаа хэлэв.
Ж.Байден, Си Зиньпин нарын ярилц сан сэдв үүдийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр хоёр тал санал нэгджээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен ирэх оны эхээр Хятадад айлчлах гэнэ.
“Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтыг Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо нээж үг хэлэхдээ Орос, Украины дайныг зогсоохыг уриалав. “Өнөөгийн нөхцөл байдалд хариуцлагатай байна гэдэг нь бид дайныг зогсоох ёстой гэсэн үг. Хэрэв дайныг зогсоохгүй бол дэлхий нийт цааш явахад хэцүү байх болно” гэж Жоко Видодо хэлснийг “France presse” агентлаг уламжилжээ. Энэ удаагийн уулзалын үеэр хүнс, эрчим хүчний аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэх юм.