БНХАУ-аас ирсэн чингэлгийн ачааг буулгаж, дахин шалгаад буцаадаг. Гэтэл буцаах гэж байсан чингэлэгт их хэмжээний тарваганы арьс нуусныг Замын-Үүд дэх Гаалийн газрын Гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх алба, Цагдаагийн хэлтсийн ажилтнууд хамтран илрүүлжээ. Тэд 94510401 дугаарын вагонд ачсан чингэлгээс битүүмжилсэн зүйл олжээ. Хил давах гэж байсан чингэлгийг түр саатуулан шалгахад 1905 ширхэг тарваганы арьс байсан тухай бид өмнө мэдээлсэн. Одоогоор арьсны эзэн тодорхой бус байгаа бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Чингэлгийг хил гаргахын өмнө гаалийн байцаагч нар дахин шалгадаг гэдгийг хууль бус зүйл хийсэн хүмүүс мэдээгүй бололтой.