Японы Токио хотоос оруулж ирсэн 12 машинаас цацраг идэвхт бодис илэрлээ. Тэдгээр машиныг Гаалийн баталгаат агуулахад тусгаарлан хэмжилт хийж байна гэсэн мэдээлэл бидэнд ирсэн юм. Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчлөөс урьд чилан сэргийлэх хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Очгэрэлээс энэ талаар тодруулахад “Импортоор ирсэн машины чингэлгийг нээхэд Цөмийн энергийн газрынхан цацраг идэвхт бодис шингэсэн, эсэхийг багажаар шалгадаг. Шалгах явцад Токио хотоос орж ирсэн 12 машинаас цацраг идэвхт бодис илэрсэн. Эдгээр машиныг битүүмжилж, Цөмийн энергийн газар, Онцгой байдлын ерөнхий газрынхан ариутгал хийх учиртай. Өнөөдөр ариутгах ажил эхэлсэн” гэв.
Манай сурвалжлах хэсгийг Гаалийн баталгаат агуулахад очиход Токиогоос ирсэн тэдгээр машиныг ариутгахаар ачиж байв. Цөмийн энергийн газ рын ажилтан Д.Шадрааба лаар ахлуулсан хүмүүс машин уу дад цацрагийн хэмжилт хийж, битүүмжилж байлаа. Түүнээс цөөн асуултад хариулт авсан юм.
-Манай улсад гадаргын бохирдлын байж болох хэмжээний стандарт гэж байдаг. Эдгээр машинд цацраг идэвхт бодис ямар хэмжээтэй илэрсэн бэ?
- Манай улсын стандартад гадаргын бохирдлын байж болох хэмжээ нь 100 бөөм см.кв/минут байдаг юм. Үүнийг нарийн тайлбарлахгүй бол хүмүүс ойлгохгүй. Энэ хэм жээнээс илүү байгаа учир саатуулж, ариутгал хийж байна.
-Цацраг идэвхт бодис маш хортой гэдгийг хүн бүхэн мэднэ. Одоо илэрсэн хэмжээ нь хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулах уу?
-Машин бүрт өөр өөр байна. Зуугаас хэтэрсэн учир ариутгах шаардлагатай байгаа юм. Гэхдээ амь насанд аюул учруулахаар хэмжээ одоогоор илрээгүй.
-Машинуудыг хотоос гадагш авч явах гэж байгаа гэж жолооч нар хэллээ. Хаана аваачиж ариутгах гэж байгаа юм бэ. Манай улсад цацраг идэвхт бодистой зүйлийг ариутгах тусгай газар байдаг юм уу?
-Хаана ариутгахыг хэлэх боломжгүй. Тусгай обьектод Онцгой байдлын ерөнхий газрын ажилтнууд ариутгалыг хийх учиртай. Дараа нь бид дахин шалгаад эздэд нь хүлээлгэн өгнө.
-Цацраг идэвхт бодистой машинууд Японоос удаа дараа ирсээр байна. Цөмийн энергийн газарт цацраг идэвхт бодис илрүүлэх багаж, техник хэрэгсэл хангалттай байдаг уу?
-Хамгийн сүүлийн үеийн багаж хэрэгсэл бий. Илрүү- лэлт ч сайн байгаа гэв. Японоос ирсэн эдгээр машин бүгд хувь хүнийх юм байна. Иргэн Г “Би нэг ээлжиндээ 8-10 машин авчирч зар даг. Өмнө нь олон удаа машин ачуулж байсан ч ийм зүйл тохиолдож байгаагүй. Харин энэ удаа таван машин авчирснаас нэг нь цацраг идэвхт бодистой гэсэн. Одоо ариутгаад, дахин шал гаад хүлээлгэж өгнө байх” гэв. Гаалийн ерөнхий газар, Цөмийн энергийн газраас хүсэлт гаргасны дагуу ОБЕГ, Аврах тусгай ангийн хамтарсан 12 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг ариутгал хийлээ. Гамшгийн тухай хуульд зааснаар ариутгалын зардлыг тухайн байгууллага, хувь хүн гаргадаг аж. Одоогоос сар гаруйн өмнө Японоос ирсэн найман машинаас цацраг идэвхт бодис илэрч байсан. Тэгвэл энэ удаа 12 машин аюулт бодис тээж иржээ. Фүкүшимагийн атомын цахилгаан станц аюулг үй болсон гэдэг
. Гэвч импортоор ирсэн машинаас бага хэмжээгээр илэрсээр байгааг анхаарахгүй байж болохгүй нь. Япончуудын цацраг идэвхт бодис илрүүлэх багажны хүчин чадал манайхаас илүү байх нь ойлгомжтой. Тиймээс цацраг идэвхт бодис илэрсэн маши наа гаргасан гэвэл үнэмшил муутай. Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Д.Ганхуягаас тодруулахад “Яамны зүгээс үүнийг зохицуулах боломж байхгүй, бидний хариуцах ажил биш. Иргэд машин худалдаж авахдаа хариуцлагатай хандах ёстой” гэв.
Дашрамд дуулгахад, япончууд энэ оны 3-9 дүгээр сарын хооронд цацраг идэвхт бодис илэрсэн 15 мянган машинаа устгалд оруулсан аж. Харин манайхан тухайн хүний бизнесийн үйл ажиллагаа, зарцуулсан мөнгийг бодоод ариутгаад эзэнд нь олгодог юм байна.
Х.ОЮУНСҮРЭН