Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн хилийн албаны тасаг, хилийн тагнуулын тасаг, цагдаагийн байгууллагатай хамтран Монгол Улсын хууль, тогтоомж сурталчлах, хил хамгаалалтын нягтралыг нэмэгдүүлэх, хилийн болон хил орчмын дэглэм сахиулах зорилгоор “Хяналт-22” хилийн хамтарсан ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Хамтарсан ажиллагаагаар хариуцсан хэсгийн хилийн бүс, зурваст үүрэг гүйцэтгэж хилийн болон хил орчмын дэглэмийн биелэлтийг сахиулж, хилийн 4 сумын удирдлага, 110 иргэнд хууль сурталчлах, урьд өмнө хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчилд холбогдож байсан, хилийн зурваст байнга оршин суудаг иргэдэд тусгайлан хууль танилцуулж, гарын авлага олгожээ.
-Улсын хил гэж “...хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол улсын хил” үздэг.
- Хилийн зурвас гэж “...хилийг дэглэмийг сахиулах, хамгаалах, шалган нэвтрүүлэх албыг зохион байгуулах, техникийн барилга, байгууламж барих зориулалтаар хилийн шугамаас дотогш 15 км-ээс илүүгүй тусгай журам тогтоосон нутаг дэвсгэр” юм.
- Хилийн бүс гэж “...хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх зорилгоор тусгай журмаар тогтоосон хилийн шугамаас 100 км-ээс илүүгүй орон зай” юм.
- Хил орчмын нутаг дэвсгэр гэж “...хил залгаа улстай хиллэж байгаа сумын нутаг дэвсгэр” юм.
- Хил орчмын бүс нутаг гэж “...хил орчмын нутаг дэвсгэртэй хиллэх өөр хоорондоо харилцан хамаарал бүхий засаг захиргааны нэгж” юм.
- Хил дамнасан харилцаа (олон талт) гэж “...хил орчмын бүс нутгийн макро, мезо, микро хүчин зүйлийн харилцан хамааралд орших засаг захиргааны нэгж” юм.