Сонгинохайрхан дүүргийн III хороонд орших Бага Нарангийн гудамжинд уржигдар шөнө байшин шатсаны улмаас гурван хүн угаартжээ. Шуурхай бүлэг 105-д ирүүлсэн дуудлагын дагуу аврагчид газар дээр нь ажиллаж, угаартсан иргэдийг Яаралтай тусламжийн төвийнхөнд хүлээлгэн өгсөн байна. Дээрх хүмүүсийн бие өдгөө хэвийн байгаа аж. Өвлийн 6х12 метр хэмжээтэй байшингийн дээвэр, тааз шатсаныг аврах, гал унтраах 26 дугаар ангийн алба хаагчид 30 минутын дотор унтраажээ. Ингэснээрээ аврагчид тухайн гэр бүлийн 20 сая төгрөгийн өмч хөрөнгийг түймэрт өртөхөөс хамгаалсан байна. Гэр хорооллын айл өрхүүд түлшний шаталтыг багасгахын тулд яндан, пийшингийн хаалтыг битүүлэх, тээврийн хэрэгслээ халаахаар хөдөлгүүрээ асаалттай орхисноос угаартах явдал цөөнгүй гарч буйг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлэв.