БОАЖ-ын сайд "Гол мөрний сав газруудын дагуух хөрсний бохирдол үүсгэгч нүхэн жорлонгийн хэрэглээг зогсоож , усны нөөцийг бохирдож хомстохоос хамгаалах" албан даалгаврын хэрэгжилт Баянхонгор аймагт үргэлжилж байна. Тус аймгийн Өлзийт сумын 3 дугаар багт усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд байрлах шаардлага хангаагүй 5 нүхэн жорлонг буулгалаа.