Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн шинэ сургуулийн жилийн нээлтэй холбогдуулан ангийн удирдлага, штабын офицерууд, тасаг, албадын дарга нар болон даргалах албан тушаалын ахлагч нартай заах арга зүйн цугларалтыг аравдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулав.
Энэхүү цугларалтаар шинэ сургуулийн жилийн зорилго, зорилтууд болон хичээлийн хөтөлбөрүүдийг танилцуулж, ҮБХИС-ийн Аюулгүй байдлын дээд сургуулийн багш Б.Дарханцэцэг “Багаар ажиллах чадвар”, Монголын гэр бүл судлаачдын мэргэжлийн холбооны тэргүүн Н.Баясгалан “Гэр бүл төлөвлөлт”, МУБИС-ийн Сэтгэл зүйн төвийн багш Ж.Баярхүү “Харилцаа ба хандлага” сэдвээр лекц, харилцан ярилцлагыг өрнүүллээ.
Заах арга зүйн цугларалтын хүрээнд тус ангийн бие бүрэлдэхүүн “БЭСТ ШҮЕС” болон “Хүн од” компанийн үйл ажиллагаатай танилцсан юм. Мөн Техник, технологийн дээд сургуулийн сургалтын үйл ажиллагаатай танилцаж, сургалт, дадлага явуулж буй танхимуудыг үзэж сонирхсон бөгөөд энэ үеэр доктор М.Мөнхцэцэг “Сэтгэл хэмээх ойлголтыг буддын философид авч үзэх нь” сэдвээр яриа таниулга хийв.