БОАЖ-ын сайдын албан даалгаврын хүрээнд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Амарбаясгалан хийдийн дэргэдэх Ивэн голын эрэг дагуух хөрс бохирдуулагч нүхэн жорлонгийн тоог үе шаттайгаар бууруулах арга хэмжээг авч тус сумын 1-дүгээр багийн засаг дарга, нутгийн иргэдтэй хамтарч 8-н нүхэн жорлонг буулгаж ариутгал хийж, буллаа. Зүүнбүрэн сумын хэмжээнд 823 өрх , 83 аж ахуй нэгж байгууллага байгаагаас нийт 913 жорлон тоологдож:
стандарт жорлон – 22 ,
стандарт бус жорлон – 891 ,
бохир усны нүх – 566
стандарт нүх - 18 ,
стандарт бус нүх – 325 ,
бохир усны нүхгүй /давхардсан тоогоор зуслан ,хаваржаа, өвөлжөө/ -223 байна.
Сумын хэмжээнд стандарт болон эко жорлонг нэвтрүүлэх санал санаачилгыг дэмжиж, бохир соруулах 1 машин ажиллуулж байна. Үйлчилгээний газруудыг “Эко жорлонтой” болгох уриалга гарган ажилласнаар 2 шатахуун түгээх станц стандарт жорлонтой боллоо.