Эрүүл мэндийн сайдын 2022 оны 1А/3543 албан тоотын чиглэлийн дагуу Эрүүл мэндийн байгууллагууд эмч, мэргэжилтнүүдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр олон ажлыг хэрэгжүүлсэн. Тэгвэл Сонгинохайрхан дүүрэг Эрүүл мэндийн төвийн удирдлагуудад гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд бий болсон мөнгөн хуримтлалаар ажилчдынхаа нийгмийн хамгааллыг дэмжих чиглэлээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Үүнд:
- Орон сууцны урьдчилгаа болох 30 сая төгрөгийг 15 ажилтанд
- Ипотекийн зээлийн дэмжлэг болох 20 сая төгрөгийн урамшууллийг 20 ажилтанд
- Иж бүрэн таван ханатай гэр 10 ажилтанд олгожээ.
Өнөөдрийн байдлаар банкны зээлийн шаардлага хангасан ажилчид, ипотекийн зээлийн гэрээгээ баталгаажуулжээ. Цаашид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай үзүүлж, эмч, ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарч ажиллахаа мэдэгдээд байна.