Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн Сэргээн засах төв эмнэлэг дээр 2022 оны аравдугаар сарын 28-ны өдөр БНСУ-н “Pusan National University Hospital” гадаад харилцааны албаны дарга тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирж манай эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Хамтын ажиллагааны хүрээнд манай эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийг 2023 оноос эхлэн БНСУ-н Pusan National University Hospital-д тэтгэлгээр сургахаар болсон бөгөөд мөн техник тоног төхөөрөмжийн туслалцаанд ч хамтран ажиллахаар боллоо.
Цаашлаад хамтарсан үзлэг семинар мэргэжилтэн солилцоо зэргээр хамтран ажиллах бололцоо байгааг ч хоёр талаас онцоллоо. Тус “Pusan National University Hospital” нь Солонгос улсдаа тэргүүлэгч эмнэлгүүдийн нэг бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлчилгээнд илүү их анхаарал хандуулдаг энэ чиглэлээр өөрсдийн гэсэн арвин туршлага өөрийн гэсэн сургуультай юм байна.