Манай иргэд БНХАУ руу хар тамхи, мансууруулах бодис зөө вөрлөж яваад баригдсан хэрэг сүүлийн жилүүдэд нэлээд олон гарлаа. Өнгөрсөн хавар авсан мэдээллээр манай 36 иргэн гадаадын аль нэг оронд дээрх төрлийн хэргээр шал гуулж байсан. Зөвхөн БНХАУ-д есөн хүн ял эдэлж, 14 хүн сэжигтнээр шалгагдаж буй гэсэн. Гэтэл энэ тоо нэлээд өсчээ. Зөвхөн БНХАУ-д гэхэд энэ төрлийн хэрэгт холбогдсон хүн 40-д хүрч байгаа гэх мэдээлэл байна.
Хамгийн сүүлд гэхэд манай хоёр оюутан залуу хар тамхи, мансууруулах бодис зөөвөрлөсөн хэрэгт холбогдож, тус улсын хууль хяналтын байгууллагад шал гуулж бай гаа гэнэ. Энэ та лаар ГХЯ-ны Консулын газрын за хирал Д.Ганхуягаас лавлахад “Ийм мэдээлэл манайд ирсэн. Гэхдээ одоохондоо бид мэ дээлэл өгөх бо ломжгүй. Мар гааш, нөгөөдр өөс сэрэмж лүү лэг гаргаж хэв лэл мэ дээл лийн хэнд хүрг үүлнэ” гэв. Өөр нэгэн эх сурвалжаас авсан мэдээллээр тус улсад саатуулагдсан хоёр залуугийн нэг нь гадаадад суралцдаг оюутан юм байна.
Тэд Бээжин, Гуанжоу хотоор аялахаар тохи ролцон тус улсад зорчоод баригджээ. Тэдний нэг нь Тай ланд, Макао зэрэг улсаас брэндийн бараа зөөвөрлөн Хонконг, Гуанжоу хүргэдэг юм байна. Ийм наймаа хийснийхээ хөлсөнд багагүй хэмжээний мөнгө авдаг аж. Цагдаагийн байгууллагынхан саяхан “Мансуурал” нэртэй нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж, хил дамнуулан дээрх марш ру таар мансууруулах бодис тээвэрлэдэг хүмүүсийг ил рүү лэн шалгаж байгаа гэнэ. Дээрх төрлийн наймаа эрхэлж буй хүмүүс Сөүл, Бээжингээр дамжин Улаанбаатарт буу гаад хил гаальд ачаагаа шал гуулалг үйгээр цаашаа бу сад хот руу нисдэг, зарим тохиол долд Замын-Үүдээр ч хил нэвтэрдэг байсан аж.
Дээрх хоёр оюутан за луу “Брэндийн бараа бор луулж өгөөч” гэсэн бусдын хүсэл тийн дагуу цүнхтэй хувц сыг авч явсан нь хэрэгт хол богдоход хүрчээ. Хар тамхи зөөвөрл үүл дэг бүлэг лэ лийнхний арга нарийсч, “ба раагаа” залгиулдаг байснаа боль жээ. Тэд брэндийн бараа нэртэй хувцас хийсэн цүнхний зөөлөвч дунд хар тамхиа нуудаг бол сон гэх. Тиймээс хууль хя нал тын байгууллагынхан га даа дад зорчиж буй иргэдэд хүний дамжуулсан ачаа авах гүй байхыг анхаарууллаа.